Монголчууд эртний зэв нүүлгэх, сарампай, бөмбөг намнах, сур харвах зэрэг байтай байв.
1.Зэв нүүлгэх
Харваачид харуулын шугаманд зогсож,нэг сумаар харваж хамгийн хол зайд харвасан харваачийг шалгаруулдаг тэмцээнийг зэв нүүлгэх гэж нэрлэдэг. Хамгийн хатуу хүчтэй нумтай чадал бяр тэнхээтэй хараа сайтай нь түрүүлдэг байв. (2001 онд чингисийн хүрээнд болсон зэв нүүлгэх тэмцээнд гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун 130м газар харваж түрүүлсэн.)
2.Сарампай харваа
Зэв нүүлгэх тэмцээн олныг хамарч өргөжин харваачдын оноо цэцийг шалган үзэх болжээ. Нүүдэлчдийн хувьд оноог тооцож болохуйц хамгийн хялбар бай нь малын арьс байв. Ийнхүү эртний монголчууд хонины арьсыг модонд тэлж татаад сарампай хэмээн нэрлэж 40 нумны газраас хүн бүр нэг бүр 20 сумны цуваа харваж дасгал хийж оноог тооцон шалгаруулдаг байжээ.Хожмын боловсрон сайжирсан нэг төрлийн тэмцээн нь далдын дайсан харвах тоглоом болно. Сарампай харвалтаас түүний ялгаатай нь хонины найман арьсыг дов толгод, гуу жалга мэт далд газар харваж байсан байна.Тоглолтонд оролцож байгаа хүмүүс хонины найман нэхийг зүүж голд нь хүний дүрсигй зураад дөрвөлжин модонд тэлж татан дайсан хэмээн нэрлээд далд газар тавин харвах бөгөөд бүх оролцогчид дөчин алд газраас хорин сум харвадаг нь бас учиртай. Манай ард түмэн 7,8,9 гэх мэт тоонуудыг ихэд эрхэмлэдэг. Жишээ нь:Дөрвөн зүг,найман зовхис,есөн эрдэнэ,найман тахил гэх мэт. Энэчлэн сарампай харван оноо цэцийг арга өөрчлөгдөн сайжирч байсаар 20р зууны эхэн үед түүний урьдын гүйцэтгэж байсан үүрэг нь багасч ёурын харваанд байраа тавьж өгчээ. (Одоогийн байт сурын харваа болжээ.)
3.Бөмбөг намнах тухай
Адууг гэршүүлж сургаж аж амьдралдаа хэрэглэх болсон нь барагцаалбал МЭӨ 4000 үед холбогдохыг судлаачид тогтоожээ. Нүүдэлчид морь унаатай болсон нь тэдгээр овог аймгууд алс холын өөр аймгуудтай ойртож харилцах, тэдний урлаг соёл, оюуны боловсрол харилцан нөлөөлөхөд яухал ач холбогдолтой байжээ. Морин дээрээс харвах бургас цавчих,хатгах зэвсэг гарч иржээ. Энэхүү шинэ бүтээлийн нэг нь бөмбөг намнах тэмцээн юм. Морин цэргийн эрдэм чадлыг ахиулах, морин дээрээс харвах намнахад Хүннүгийн Шаньюй нар ихэд анхаарч байсан байна.10-21р зууны үед Кидан нар бөмбөг намнаж байсан. Бөмбөг намнах тоглоом 40 нумны газар тус бүр 20 нумны зайтай газраас морьтой эсвэл босоо хүний хэмжээтэй гурван шон жагсаан босгож гурван бөөрөнхий сур , бөмбөг өлгөж морины давхиут дунд богино модон сумаар гарамгай харвадаг байжээ. Хожуу Богд хаант Монгол улсын үед бөмбөгний хоорондын зайг ойртуулсан нь тэмцэл өрсөлдөөнийг чанаржуулж улам ч хурдан шаламгай хөдөлгөөн шаардах болжээ. 19дүгээр зууны сүүлчээр Халхын зүүн хязгаар Цэцэн хаан аймгийн Да вангийн Халх гол хошуунд бөмбөг намнах тоглоомоох сорилцож наадаж байжээ.Улс хувьсгалын 35 жилийн баяр наадмаар бөмбөг намнах тэмцэээн явуулсан нь үндэстний сурын спортыг хөгжүүлэх талаар авч явуулсан нэг арга хэмжээ юм.