Эртний үе : Хүний нийгмийн түүхэнд зэр зэвсгийн бүх төрлүүд асар их түүхтэй. Хүний үүслийн явцад жад шидэх, дүүгүүрийн чулуугаар онох зэрэг нь боловсронгуй болж нум сум үүсчээ. Анхны модон хавчаахай нумыг монгол овогтнууд шинэ чулуун зэвсгийн үед хийж байсан түүхтэй. Энэ нумаараа яс ба чулуун зэвтэй нум хийж ан агнаж арьсаар нь холтос,махыг нь хүнсэнд хэрэглэж байжээ. Хүннү гүрний үед морины хурд дунд харвах намнах ажилд их дадгалжсан байна. Монголчууд мэргэн харвахын тулд харвах намнах тэцээнийг байнга явуулдаг болсон ба мэргэн цэцэн харваачид дайчид олон байжээ. Сур нь одоогийн урианхайн сурны чих сарампай харваж байжээ. Хатуу том нум барьж,хол тавьсан бай онож түрүүлдэг байсан нь эрчүүдийн хүч чадал авхаалж самбайг сорьж дайснаас биеэ хамгаалах аргаа боловсронгуй болгож байсан байна. Манай ард түмэн эцэг өвгөдийн үеээсээ нум сумаар мэргэн харвахыг нийтийн хэрэг болгож, хүүхдүүд ба цэрэг эрчүүдээ харуулын эрдэмд сургаж уралдаан тэмцээн зохиож байсны зэрэгцээ нумныхаа хийцийг сайжруулахад их анхаарч байжээ. Хүннү гүрний үед тэр үеийн авъяаслаг гар урчууд хавьчайхаа нумыг өөрчлөн модон голчтой эвэр элэгтэй шөрмөсөн арлалтай нум хийж байсан нь олон улам боловсронгуй болгож хэрэглэж байна. Сумандаа хүрэл ба төмөр зэв хийж хойд талыг нь өдөлсөн нь нум суманд шинэ өөрчлөлт болж ан агнахад цэцэн болж цэрэг эрчүүдийн найдвартай зэвсэг болжээ. Монголчууд эвэр элэгтэй шөрмөсөн аралтай өдөт сум өөрсдөө хийж сурснаар чадамгай эзэмштж холч мэргэн харваачдын чадвар сайжирчээ. Монголчууд нумаа ирвэсийг шөрмөст буга, хандгай, янгир, үхрийн эвэр элэгт гэж нэрлэж байсан нь нум сум олон янзаар хийж байсныг гэрчилж байна.
0 comments:
Post a Comment