Sunday, November 27, 2011

Уламжлалт харвааны байнууд

Монголчууд эртний зэв нүүлгэх, сарампай, бөмбөг намнах, сур харвах зэрэг байтай байв.
1.Зэв нүүлгэх
Харваачид харуулын шугаманд зогсож,нэг сумаар харваж хамгийн хол зайд харвасан харваачийг шалгаруулдаг тэмцээнийг зэв нүүлгэх гэж нэрлэдэг. Хамгийн хатуу хүчтэй нумтай чадал бяр тэнхээтэй хараа сайтай нь түрүүлдэг байв. (2001 онд чингисийн хүрээнд болсон зэв нүүлгэх тэмцээнд гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун 130м газар харваж түрүүлсэн.)
2.Сарампай харваа
Зэв нүүлгэх тэмцээн олныг хамарч өргөжин харваачдын оноо цэцийг шалган үзэх болжээ. Нүүдэлчдийн хувьд оноог тооцож болохуйц хамгийн хялбар бай нь малын арьс байв. Ийнхүү эртний монголчууд хонины арьсыг модонд тэлж татаад сарампай хэмээн нэрлэж 40 нумны газраас хүн бүр нэг бүр 20 сумны цуваа харваж дасгал хийж оноог тооцон шалгаруулдаг байжээ.Хожмын боловсрон сайжирсан нэг төрлийн тэмцээн нь далдын дайсан харвах тоглоом болно. Сарампай харвалтаас түүний ялгаатай нь хонины найман арьсыг дов толгод, гуу жалга мэт далд газар харваж байсан байна.Тоглолтонд оролцож байгаа хүмүүс хонины найман нэхийг зүүж голд нь хүний дүрсигй зураад дөрвөлжин модонд тэлж татан дайсан хэмээн нэрлээд далд газар тавин харвах бөгөөд бүх оролцогчид дөчин алд газраас хорин сум харвадаг нь бас учиртай. Манай ард түмэн 7,8,9 гэх мэт тоонуудыг ихэд эрхэмлэдэг. Жишээ нь:Дөрвөн зүг,найман зовхис,есөн эрдэнэ,найман тахил гэх мэт. Энэчлэн сарампай харван оноо цэцийг арга өөрчлөгдөн сайжирч байсаар 20р зууны эхэн үед түүний урьдын гүйцэтгэж байсан үүрэг нь багасч ёурын харваанд байраа тавьж өгчээ. (Одоогийн байт сурын харваа болжээ.)
3.Бөмбөг намнах тухай
Адууг гэршүүлж сургаж аж амьдралдаа хэрэглэх болсон нь барагцаалбал МЭӨ 4000 үед холбогдохыг судлаачид тогтоожээ. Нүүдэлчид морь унаатай болсон нь тэдгээр овог аймгууд алс холын өөр аймгуудтай ойртож харилцах, тэдний урлаг соёл, оюуны боловсрол харилцан нөлөөлөхөд яухал ач холбогдолтой байжээ. Морин дээрээс харвах бургас цавчих,хатгах зэвсэг гарч иржээ. Энэхүү шинэ бүтээлийн нэг нь бөмбөг намнах тэмцээн юм. Морин цэргийн эрдэм чадлыг ахиулах, морин дээрээс харвах намнахад Хүннүгийн Шаньюй нар ихэд анхаарч байсан байна.10-21р зууны үед Кидан нар бөмбөг намнаж байсан. Бөмбөг намнах тоглоом 40 нумны газар тус бүр 20 нумны зайтай газраас морьтой эсвэл босоо хүний хэмжээтэй гурван шон жагсаан босгож гурван бөөрөнхий сур , бөмбөг өлгөж морины давхиут дунд богино модон сумаар гарамгай харвадаг байжээ. Хожуу Богд хаант Монгол улсын үед бөмбөгний хоорондын зайг ойртуулсан нь тэмцэл өрсөлдөөнийг чанаржуулж улам ч хурдан шаламгай хөдөлгөөн шаардах болжээ. 19дүгээр зууны сүүлчээр Халхын зүүн хязгаар Цэцэн хаан аймгийн Да вангийн Халх гол хошуунд бөмбөг намнах тоглоомоох сорилцож наадаж байжээ.Улс хувьсгалын 35 жилийн баяр наадмаар бөмбөг намнах тэмцэээн явуулсан нь үндэстний сурын спортыг хөгжүүлэх талаар авч явуулсан нэг арга хэмжээ юм.

Морин сурын гарал үүсэл



Эртний үе : Хүний нийгмийн түүхэнд зэр зэвсгийн бүх төрлүүд асар их түүхтэй. Хүний үүслийн явцад жад шидэх, дүүгүүрийн чулуугаар онох зэрэг нь боловсронгуй болж нум сум үүсчээ. Анхны модон хавчаахай нумыг монгол овогтнууд шинэ чулуун зэвсгийн үед хийж байсан түүхтэй. Энэ нумаараа яс ба чулуун зэвтэй нум хийж ан агнаж арьсаар нь холтос,махыг нь хүнсэнд хэрэглэж байжээ. Хүннү гүрний үед морины хурд дунд харвах намнах ажилд их дадгалжсан байна. Монголчууд мэргэн харвахын тулд харвах намнах тэцээнийг байнга явуулдаг болсон ба мэргэн цэцэн харваачид дайчид олон байжээ. Сур нь одоогийн урианхайн сурны чих сарампай харваж байжээ. Хатуу том нум барьж,хол тавьсан бай онож түрүүлдэг байсан нь эрчүүдийн хүч чадал авхаалж самбайг сорьж дайснаас биеэ хамгаалах аргаа боловсронгуй болгож байсан байна. Манай ард түмэн эцэг өвгөдийн үеээсээ нум сумаар мэргэн харвахыг нийтийн хэрэг болгож, хүүхдүүд ба цэрэг эрчүүдээ харуулын эрдэмд сургаж  уралдаан тэмцээн зохиож байсны зэрэгцээ нумныхаа хийцийг сайжруулахад их анхаарч байжээ. Хүннү гүрний үед тэр үеийн авъяаслаг гар урчууд хавьчайхаа нумыг өөрчлөн модон голчтой эвэр элэгтэй шөрмөсөн арлалтай нум хийж байсан нь олон улам боловсронгуй болгож хэрэглэж байна. Сумандаа хүрэл ба төмөр зэв хийж хойд талыг нь өдөлсөн нь нум суманд шинэ өөрчлөлт болж ан агнахад цэцэн болж цэрэг эрчүүдийн найдвартай зэвсэг болжээ. Монголчууд эвэр элэгтэй шөрмөсөн аралтай өдөт сум өөрсдөө хийж сурснаар чадамгай эзэмштж холч мэргэн харваачдын чадвар сайжирчээ. Монголчууд нумаа ирвэсийг шөрмөст буга, хандгай, янгир, үхрийн эвэр элэгт гэж нэрлэж байсан нь нум сум олон янзаар хийж байсныг гэрчилж байна.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review